Д.Хаянхярваа залуу гишүүдээсээ уучлал гуйж сунгаагаа эхлүүллээ

 

МАН-ын дараагийн Засгийн газрын тэргүүн хэн болох вэ гэдэг ойрын үеийн сонин хачин болж байна. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайд болно гээд зүтгээд эхэллээ.
Тэрээр наадмын дараа Хөвсгөлд намынхаа дарга нарыг экс Ерөниийлөгчтэй уулзахад хамт байсан. Долоо хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралтын газарт нөлөө бүхий гурван нууцаар уулзсаны нэг нь байсан. Мөн Ерөнхий исайдыг огцруулах бичиг өргөн барьсан Т.Аюурсайхан гишүүн түүнд “…Ерөнхий сайд болооч” гэж санал тавьсан дуулдаж байна. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн санал гэасэн үг л дээ.
Ингээд сая намынхаа бүлгийн хурал дээр М.Энхболд даргыгаа дагаж “өнөөх 30”-д тээг тавих гээд баллуулах шахсан. Тэгээд буулт хийж, улмаар Ерөнхий сайдад зүтгэнэ гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэрээр өчигдөр 2017.9.1-нд УИХ-ын залуу гишүүдийг цуглуулан албан ёсоор уучлал гуйсан гэж байна. Дахин М.Энхболд нарыг дагаж, хамгаалах зэргээр туйлшрахгүй гэжээ.
Тэрээр бусад гишүүдтэйгээ, мөн Н.Багабанди гуай гэх мэтийн ланжгар улстөрчидтэй өөрөө явж уулзахаар болсон гэнэ.
Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE