С.Бямбацогт Ерөнхий сайд болохоор нөлөө бүхий улстөрчидтэй уулзаад эхэлжээ

Ж.Эрдэнэбат огцрох нь тлдорхой боллоо гэдэг ойлголт МАН-ын бүлгийн хурлын дараагаас энэ намынханд суужээ. Тиймээс дараагийн Ерөнхий сайдын нэр яригдаж эхэлсэн байна. Өдгөө Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж буй С.Бямбацогт Ерөнхий сайд болно гээд зүтгээд эхэлжээ.
Түүнийг одоо ажиллаж байгаа Засгийн газрынх нь гишүүд бол үзэхгүй байгаа. Учир нь С.Бямбацогт бол концессын гэрээтэй нэр холбогдсон сайд нарын нэг. Үндсэндээ энэ Засгийн газар концессын гэрээнээс болж л унаж байгаа юм.
Гэвч С.Бямбацогт тэгж үзэхгүй байгаа аж. 2016 онд нам нь ялахад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан. Ерөнхий сайд болчих, дэмжлэг үзүүлье гэж нутгийн ах, Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байсан. Гэтэл энэ эрхэм Ерөнхий сайд байтугай, Сангийн сайдад ч зүтгээгүй. Б.Чойжилсүрэнтэй жижигхэн тохироо хийгээд байраа тавьж өгсөн байдаг.
Тиймээс С.Бямбацогт одоо л зүтгэх цаг гэж үзсэн бололтой. Нөлөө бүхий улстөрчдөөс дэмжлэг авах зорилгоор нэгбүрчлэн уулзаад эхэлсэн байна.
Эх сурвалж: www.news1.mn С.Эрдэнэсанаа

SHARE