МАН-ынхан хоёр талцаж байгаад хоёр өдрийн турш ингэж хэрэлдэв

 

 

Д.Хаянхярваа номхорсон нь

МАН угаасаа хоёр хуваагдчихаад байгаа. Бүлгийн хурал эхлэнгүүт л ээлжит бус чуулган, холбогдох байнгын хороодыг хэзээ, хэрхэн хуралдуулах талаар ярих болжээ. Бүгд л байр сууриа илэрхийлжээ. Харин Бүлгийн дарга Д.Хаянхярваа илтэд М.Энхболд нарын талд буюу чуулган, байнгын хороог хуралдуудах гэж яарах хэрэггүй гэсэн байр суурийг дагасан байна. Харин “босогчид”-ын талынхан “…Үндсэн хуулийн дагуу явах ёстой” гэсэн байр суурьтай байжээ. Энэ нь нэгэнт УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшх нь Ерөнхий сайдлыг огрцуулах саналыг өргөн бариад байхад УИХ-ын процессыг гацаах учиргүй гэсэн байр суурь юм.

Иймээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар Бүлгийн даргын асуудлыг тавьж, төвийг сахиж, хуулийг дагаагүй Д.Хаянхярвааг солих саналыг дэвшүүлэхээ мэдэгджээ. Харин Д.Хаянхярваа угийн хашир улстөрчийн хувьд маш хурдан буулт хийж, өөрийгөө аварч үлдсэн байна.

 

Ц.Нямдорж: Ц.Элбэгдорж өнөөдөр МАН-д бодитойгооор амьдарсаар байна

Ерөнхий сайдыг огцруулах саналд 30 гишүүн гарын үсэг зураад байсан. Харин телевизээр ширүүхэн ярьж гал дээр тос нэмсэн Ц.Нямдорж сугараад үлдчихэж гэсэн дүгнэлтийг олон хүн хийгээд байсан. Тэгвэл Ц.Нямдорж бүлгийнхээ хурал дээр дарга нарынхаа нүдэн дээр гарын үсэг зурсан байна. Тэрээр гарын үсэг зурчихаад “…Та нар эрх зүйт төрийг юу болгоод байгаа юм бэ. Ц.Элбэгдоржийн тогтоосон ноёрхлын төлөө та нар ингэж болохгүй. Тэр Эрдэнэт, Хөтөл, Цагаан суваргаа хар… Ц.Элбэгдорж өнөөдөр МАН-д бодитойгооор амьдарсаар байна” гэжээ.

Үүнээс гадна Ц.Нямдоржийн адил санал дээр гарын үсгээ зураагүй Ерөнхий сайд асан Сү.Батболд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Ж.Мөнхбат: Тэр концессын гэрээг чинь буцаагаад өгчихье, за юу?

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаж байгаа гол “дэгээ” нь сайд нарынх нь нэр холбогдсон концессын гэрээнүүд юм. Бүлгийн хурал дээр энэ талаар ихээхэн яригдаж бараг л санал нэгдсэн гэсэн. Гишүүн бүр үг хэлэхдээ сайд нарын конуессын гэрээний тухаы л сөхөж яриад байсан хэрэг л дээ. Ингээд байсан чинь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын уур нь хүрсэн бололтой. Тэрээр “…Энэ концессын гэрээн дээр үхчих гээд байгаа бол буцаагаад өгчихье, за юу” хэмээн уурссан байна. Харин түүнийг ингэж хэлсний дараа гишүүд нирхийтэл инээлджээ.

 

МАК руу төрийнэ мөнгөөр эрчим хүч татсан, одоо төмөр зам тавих нээ

МАН-ын бүлгийн хурал дээр хамгийн их гоочлуулсан, гэхдээ хамгийн омогтой байсан нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байжээ. Бизнесийн ашиг сонирхлын хувьд л гэхэд төрөөс зөвхөн МАК-ийн цементийн үйлдвэрийг дэмжих бодлого хийсэнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна. Ядахад яр гэгчээр МАН-ын бүлгийн энэ хурал дээр Цагаан суварга руу концессын гэрээгээр төмөр зам барих ажил явагдаж байгаа нь ил болсон байна. Энэ асуудал Үндсэний хөгжлийн газраар хэлэлцэгдэж, дэмжигдэж, батлагдаад дараагийнхаа шат руу явчисан байжээ. Үүнийг мэдсэн гишүүд ихээхэн дургүйцсэн байна. Эрхэм гишүүд МАК төрийн хөрөнгөөр эрчим хүч татуулсан, одоо төмөр зам тавиулах нь, арай даварч байгаа юм биш үү гэцгээжээ. Өнөөх “…бид МАН-д байна уу, МАК-д ажиллаад байна уу” гэдэг л болсон бололтой.

 

Н.Номтойбаяр: ТЕГ-тайгаа холбоотой улс төрийг дэлхийд сонгодог улс төр гэдэг юм

МАН-ыг бүлгийн хурлын “од” нь Н.Номтойбаяр гишүүн байжээ. УИХ-ын гишүүн Н.Учрал “…Номтойбаяр гишүүн намайг дарамтлаад байгаа. Хэрэг чинь прокурор дээр байгаа. Хэрвээ агрын үсгээсээ татгалзахгүй бол тэр хэргийг чинь сөхөж гаргаж ирнэ” гээд байгаа гэжээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “…ТЕГ-тайгаа холбоотой улс төрийг дэлхийд сонгодог улс төр гэдэг юм” гэжээ. Энэ үгийг сонссон эрхэм гишүүд “Энэ хүн тагнасан чагнаснаа хүлээн зөвшөөрч байна” гээд шуугилдаад явчихсан байна.

 

Ж.Ганбаатар: Ерөнхий сайдаа, та хар даа. Ийм л сайдтай байна шүү дээ

МАН-ынхан бүлгийн хурлаараа нэг хэсэг 60 тэрбумын бичлэгийг тойруулаад хэрэлдэж өгчээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг үг хэлтэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “…Чи ч гэсэн хүн томилсон биз дээ” гээд аваад хаячихжээ.Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “…Ерөнхий сайдаа, та хар даа. Ийм л сайдтай байна шүү дээ. Төрийн алба та нарын өмч юм уу” гэсэн байна. Түүний үгээр 60 тэрбумын ярианд цэг хатгасан гэж болох ажээ.

 

Хүрэлсүхээс бус авлигаас болсон шүү, намын дарга аа?

Хоёр өдөр талцаж суугаад нэлээд “нухацтай ярилцсан” МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах гэсэн, Шадар сайдыг тагнасан зэрэг юунаас болов гэдгийг олж тогтоох гэж нэлээд юм болжээ.

УИХ-ын дарга М.Энхболд “…У.Хүрэлсүхийг дагасан тагнасан асуудлаас болж нам дотор үл ойлголцол үүсч, гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барьсан байна” гэж үзэж байгаагаа илэрхийлэсэн байна. Харин намынх нь бүлгийн гишүүд “…Хүрэлсүхээс болоогүй. Харин авлигаас болж ийм шийдэлд хүрсэн” хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: www.news1.mn С.Эрдэнэсанаа

SHARE