Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2023.10.16-2023.10.22/

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2023 оны 10 дугаар сарын 16-22-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны 10 дугаар сарын 16-22-нд  Толгойт, Нисэх, Зурагт, Зайсан, Налайх, Шархад, Хайлааст, 5-н буудал, Мишээл экспо орчим “Цэвэр” болон “Хэвийн”, харин 13-р хороолол, Цахилгаан станц, Амгалан, Баянхошуу, Ургах наран хороолол, 1-р хороолол, 100-н айл, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Эх сурвалж: agaar.mn
SHARE