Леброн Жэймсийн хүсэлтээр хоёр хөгжөөн дэмжигчийг ордноос гаргажээ

“Индиана”-“Лэйкерс”-ийн 116:124-өөр өндөрлөсөн тоглолтын үеэр хоёр хөгжөөн дэмжигчийг ордноос хөөн гаргажээ.

Нэмэлт үеийн дундуур “Индиана”-гийн тус хөгжөөн дэмжигч Леброн Жэймсийг доромжилсон байна. Тиймээс сагсанбөмбөгчийн хүсэлтийн дагуу ордноос гаргажээ.

Ордноос хөөгдсөн хоёр хөгжөөн дэмжигч нь эхнэр нөхөр хоёр бөгөөд эхнэр нь Леброны хүү 17 настай Бронни Жэймсийг үхнэ гэж хараасан байна. Тиймээс хөгжөөн дэмжигчдийн мөрдөх ёстой журмыг зөрчсөн гэсэн шалтгаанаар хоёуланг нь хамт гаргажээ.

Гэхдээ тэдэнд ямар нэгэн хариуцлага тооцохгүй, дараагийн тоглолтыг ордонд очиж үзэх боломжтой юм байна.

Р.Гэгээ

SHARE