Улаан лооль маань таны адил Италийнх шүү, Антонио!

Английн “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Антонио Конте ажлаа авсны дараахан багийнхаа хөлбөмбөгчдийг кетчуп, майонез хэрэглэхийг хориглосон.

Тэгвэл энэхүү мэдээг дэлхий даяар түгэхэд олж сонссон Австрийн Curtice Brothers компани итали мэргэжилтэнд нэгэн сониноор дамжуулан хандсан байна.

“Хүндэт Антонио. Таныг кетчуп хориглосон тухай бид дуулж мэдлээ. Тамирчдад хоол хүнс маш чухал ач холбогдолтой гэдгийг бид ойлгож, таны шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ мөн хоол хүнс бол баяр баясгалан, амт шимт юм шүү. Улаан лооль маань таны адил Италийнх гэдгийг та мэдэх үү?  Кетчупээ ч бид улаан лоолиор хийдэг. Тиймээс бүх кетчупыг хориглохгүй байхыг хүсье” хэмээн захидалд дурджээ.

Р.Гэгээ

SHARE