Райола: Погбагийн тухай ярихаар Англид үхсэн хүн ч босоод ирдэг

 

Франц хагас хамгаалагч Поль Погба шигшээ багийнхаа бэлтгэлийн үеэр хаалга руу цохилт хийж эхэлмэгцээ гэмтсэн. Энэ гэмтлийн улмаас ойрын нэг сардаа тоглох боломжгүй гэж мэдээлсэн. Тэгвэл түүний агент Мино Райола гэрээгээ сунгах эсэх тал дээр нь ямар бодолтой яваагаа хэвлэлд ярьжээ.

“Хүн бүрд мөрөөдөх эрх бий. Тиймээс би Полийн мөрөөдөх эрхийг хааж боож чадахгүй. Мөрөөдөл бол сайн зүйл гэж би ойлгодог. Харин тэр мөрөөдөл биелэх эсэхийг цаг хугацаа л харуулна.

Полийн тухай ярихаар Англид үхчихсэн хүн хүртэл босоод ирдэг. Яагаад тэгдгийг нь мэдэхгүй юм. “Манчестер Юнайтед”-ын зарим өмнөх тоглогчид миний тухай ярихгүй л бол өөр хийх юмгүй юм шиг байдаг. Тиймээс би энэ сэдвээр ямар нэгэн зүйл хэлмээргүй байна” гэж Мино Райола мэдэгджээ.

Р.Гэгээ

SHARE