Нэг илүү сэлгээ ДАШТ-д оролцох нэг насны мөрөөдлийг үгүй хийх үү?

2022 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/-ий Африкийн бүсийн урьдчилсан хэсгийн сүүлчийн тойрогт Ардчилсан Конгогийн шигшээ баг талбайдаа Бенинийг 2:0-ээр хожсноор хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхийн төлөө үргэлжлүүлэн өрсөлдөх боломжтой болсон.

Гэвч тус тоглолтын төгсгөлд хийсэн нэг илүү сэлгээ тэдний маш чухал хожлыг үгүй хийж, техникийн хожигдолд хүргэж магадгүй болжээ. Дасгалжуулагч Эктор Күпер тоглолтын 90 дэх минутад талбайд сэлгээгээр тав дахь тоглогчоо гаргасан байна. Таван тоглогч сэлгээгээр оруулж болох ч гурван удаа л сэлгээг хийх эрхтэй юм. Гэтэл энэ удаад тав дахь тоглогчийг гаргасан нь сэлгээг дөрөв дэхээ оруулсан тохиолдол болчихжээ.

Хожигдсон Бениний тал ч энэ боломжийг ашиглан Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо /ОУХХ/-нд гомдол гаргаад амжсан байна. ОУХХ Бениний гомдлыг хүлээн аваад ямар шийдвэр гаргах нь сонирхол татаж байгаа юм.

Гэхдээ ойрын үед болсон яг иймэрхүү явдлуудаас харвал Ардчилсан Конго техникийн хожигдол хүлээж, тэдний оронд хэсэгтээ аман хүзүүдсэн Бенин дараагийн шатанд өрсөлдөх магадлал өндөр боллоо.

Энэ улирал эхэлсээр Германы цомд “Вольфсбург” нэмэлт үед илүү нэг илүү сэлгээ хийснийхээ төлөө тэмцээнээс хасагдсан. Мөн “Рома” Италийн цомын нэмэлт үед мөн илүү сэлгээ хийсний улмаас техникийн хожигдол хүлээсэн удаатай. Яг ийм шийтгэл Ардчилсан Конгод ногдож магадгүй юм.

Ийнхүү Ардчилсан Конго улсын шигшээ ДАШТ оролцох нэг насны мөрөөдлөө нэг илүү сэлгээнээс болж алдаж магадгүй боллоо.

Р.Гэгээ

 

 

SHARE