Х.Баттулга нэр дэвших “Хувь заяа”-г Н.Чинбат шийднэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өмнөх ба одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг зааж өгөх ёстой гэх агуулгаар Т.Доржханд нар ҮХЦ-д мэдээлэл хүргүүлснийг Цэцийн гишүүн Д.Солонго хянаж үзээд маргаан үүсгэх шийдвэр гаргасан байдаг. Уг маргааныг маргааш хэлэлцэнэ.

Уг маргаан улс төр хийгээд нийгмийн анхааралд өртөөд буй.

Ерөнхийлөгч өмнө нь уг асуудлаар хоёр ч удаа Үндсэн хуулийн цэцэд саатаж, өөрийгөө нэр дэвших эрхтэйг “тунхлагласан”. Энэ нь хуульчдын дунд ихээр маргаан өрнүүлсэн үйл явдал болсон.

Ямартаа ч уг маргааныг маргааш хагалах нь. Нэг ёсондоо одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар шинэ хуулиар нэр дэвших үү гэж. Цэцийн маргаашийн хуралд оролцох гишүүд хоёр хуваагдсан гэх мэдээлэл гараад байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн талаас Ц.Нанзаддорж, Г.Туулхүү байгаа бол МАН-ын талаас Г.Баясгалан, Д.Солонго нар гэх. Харин Цэцийн дарга Н.Чинбат хайн хагалж, шийдвэр гаргах үүрэгтэй.

Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд саатах үеэр Н.Чинбат дуулгавартайгаар тайлбар хийж байсныг сануулъя. Тиймээс энэ маргаан Ерөнхийлөгчийн талд шийдвэрлэгдэх магадлалтай гэж тодорхой хүрээнд ярьж эхэлжээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE