Зүүн бүсийн үйлдвэрийн явц төлөвлөгөөний дагуу хийгдэж байна

Тавантолгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын явц 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна гэж албаныхан мэдээлж байна.

Жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийг төлөвлөгөө, графикийн дагуу хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Уг үйлдвэр нь байгаль орчинд ээлтэй, тоосжилт үүсгэхгүй гэдгээрээ давуу талтай бөгөөд бутлуурын систем нь газар доор байрлаж байгаагаараа давуу талтай юм.

Үйлдвэрийг дагаад төмөр зам, хатуу хучилттай төмөр зам зэрэг барилга байгууламж баригдаж байна.

 Эх сурвалж: tavantolgoitulsh.mn
SHARE