Жосеф Байден шагайгаа булгалжээ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон 78 настай Жосеф Байден эвгүй гишгэн баруун шагайгаа булгалсан бөгөөд эмч нар түүний тавхай хоёр газар цуурсныг тогтоосон тухай “АР” агентлаг уламжиллаа.

Түүний эмч Кевин О’Коннор мэдэгдэхдээ, “Жосеф Байдены тавхайн төв хэсэгт хоёр цууралт гарсан. Үүнийг рентгений зураг баталсан. Тэрээр хэдэн долоо хоногийн турш шагайг хамгаалсан тусгай боолт зүүх шаардлагатай” гэжээ.

Энэхүү бэртэлт Жосеф Байденыг үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхэд саад болохгүй аж.

Б.Төгсөө

SHARE