Засгийн газрын хуралдааны танхим руу Ерөнхийлөгч орлоо

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.11.17/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг (ваучер) олгох хэрэгтэй” гэсэн албан бичгийг хүргүүлсэн юм.
Засгийн газар энэ саналыг хүлээж авах боломжгүй гэдгийг албан бусаар мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Засгийн газрын ээлжит хуралдаан болж буй танхимд оржээ. Тэрээр өөрийн биеэр саналаа хамгаалж, үүргээ биелүүлэх шаардлагыг Засгийн газарт тавих бололтой.

 

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE