УОК маргааш шуурхай хуралдана

Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж буй нэг сувилагч Covid-19 авсан болох нь тогтоогдсон. Ийнхүү Монгол Улсын дотооддоо бүртгэгдсэн анхны тохиолдол болсон юм. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс маргааш 10:00 цагаас шуурхай хуралдахаар болжээ. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр халдвар авсан сувилагч нь Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д ирж ажиллаж байсан аж. Эрүүл мэндийн яамны мэдээллээр ХӨСҮТ-ийн эмч, сувилагчид халдварын голомтод 14 хоног орж ажилладаг байна. Тэднээс өдөр болгон хяналтын шинжилгээ авдаг бөгөөд тэд ээлжээ дуусгаад 14 хоног ажиглалт, хяналтад гээд нийтдээ 28 хоногийн дараа гэртээ очдог байна. Энэ удаа халдварын голомтод ажиллаж буй сувилагчийн 12 дахь өдрийн хяналтын шинжилгээнд вирус илэрчээ. Одоо ажлын баг хамт олныг хяналтад авч, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 356 болж, үүнээс 314 хүн буюу 68 хувь нь эдгэрчээ.

SHARE