Нийтийн байранд гал гарч, 4 иргэнийг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар гудамжинд иргэн О-ийн 26х9.5 метрийн хэмжээтэй нийтийн байранд гал гарчээ. Галын дуудлагыг 2020.11.06-ны өдрийн 02:11 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 02:18 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 4 иргэнийг эсэн мэнд гаргажээ.

SHARE