Хурандаа цол олгов

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

Тушаалаар ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Анхбаярт хурандаа цол хүртээсэн юм.

Мөн БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Чогсомжав, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Мөнх-Оргил, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын артиллерийн дарга, дэд хурандаа С.Ууганбаяр, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Агаарын довтолгооноос хамгаалах хэлтсийн радиотехникийн ахлах офицер-ерөнхий инженер, дэд хурандаа Ш.Аюурзана нарт хурандаа цол олгожээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

SHARE