“Пари Сен Жермен” түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн финалд тоглоно

Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтод Францын “Пари Сен Жермен” Германы “Лейпциг”-ийг илт давамгайлан 3:0-ээр хожиж түүхэндээ анх удаа тус тэмцээний финалд тоглохоор шалгарлаа.

Тоглолтын эхэнд Мбаппегийн гайхашигтай дамжуулалтын дараа “Лейпциг”-ийн хаалгач Гулачийн эсрэг ганцаараа гарсан Неймар эхний гоол оруулах дөхсөн ч бөмбөг хаалганы шонг онон талбайгаас гарсан юм. Үүний дараахан Ди Мариагийн гүйцэтгэсэн торгуулийн цохилтын дараа Маркиньосын мөргөсөн бөмбөг “Лейпциг”-ийн хаалганд орж тооны харьцаа 1:0 болсон.

Тоглолтын хоёрдугаар үед Ди Мариа, Бернат нар гоолдсоноор “Пари Сен Жермен” өрсөлдөгчөө буулган авсан юм. Тус баг өмнө нь аль 1996 онд л Цомтой багуудын цомын финалд тоглон хожиж байсан түүхтэй.

 “ЛейпцигПари Сен Жермен” – 0:3 (0:2)
Го
олууд: Маркиньос, 13 – 0:1. Ди Мариа, 42 – 0:2. Бернат, 56 – 0:3.
Лейпциг: Гулачи, Мукиэле, Юпамекано, Клостерман (Орбан, 82), Анхелиньо, Кампл (Адамс, 64), Лаймер (Халстенберг, 62), Забитцер, Олмо (Шик, 46), Нкунку (Форсберг, 46), Поулсен.
Пари Сен Жермен”: Рико, Керер, Т. Силва, Кимпембе, Бернат, Эррера (Верратти, 83), Маркиньос, Паредес (Дракслер, 83), Ди Мариа (Сарабиа, 87), Мбаппе (Шупо-Мотинг, 86), Неймар.

Шар хуудас: Кимпембе, 45+3. Лаймер, 61. Халстенберг, 79. Поулсен, 79.
Шүүгч: Куйперс (Недерланд).

 

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE