А.Мясников Хятадаас гаралтай шинэ аюултай тахлуудаас сэрэмжлэхийг анхааруулав

ОХУ-ын эрүүл мэндийн нэвтрүүлгийн алдартай хөтлөгч, Москвагийн 71 дэх эмнэлгийн ерөнхий эмч Александр Мясников COVID-19, тарваган тахлаас ч илүү аюултай өвчин тархахаас сэрэмжлэхийг анхааруулсан тухай “Комсомольская правда” сонинд бичжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятадад илрээд буй гахайн ханиад олон сая хүний аминд хүрч болзошгүй гэсэн байна. Учир нь тус ханиадыг эмчлэх вакцин, эм үгүй бөгөөд коронавирусаас ялгаатай нь хүүхэд, залуучуудын аминд хүрэх аюултай аж.

Александр Мясников түүнчлэн, Хятадад өвчлөгсдийн 35-45 хувь нь нас бардаг шувууны ханиад дэлгэрч буйг анхааруулсан байна.

SHARE