Бразилд Коронавирусийн халдвар авсан 1.690.000 дахь хүн нь Ерөнхийлөгч Жаир Болсонару боллоо

Хөлбөмбөгийн спортын амжилтаараа дэлхийд тэргүүлдэг Бразил Коронавирусийн цар тахлын халдвар авсан тохиолдлоороо хоёрт яваа харамсалтай үйл явдал өрнөж буй. 207 сая хүн амтай, Өмнөд Америкийн орнуудаас испани бус португал хэлээр ярьдаг ганц улсын Ерөнхийлөгч Жаир Болсонару Ковид-19 вирусийн халдвар авсан нь тогтоогдлоо. Тэрбээр сар болгон нэг удаа оношилгоо шинжилгээ хийлгэж байсан бөгөөд долоодугаар сарынх нь хариу эерэг гарчээ. Бразилд өнөөдрийн байдлаар Коронавирусээр 65 мянган хүн эндээд байна. Ерөнхийлөгч Жаир Болсонару хавдвар авсан нь тус улс хэмжээнд 1 сая 690 мянга дахь тохиолдол болж бүртгэгдлээ.

SHARE