Мумбайд коронавирусаар халдварлагсдын тоо Вуханийнхаас давжээ

Энэтхэгийн санхүүгийн нийслэл гэгддэг Мумбайд коронавирусаар халдварлагсдын тоо 51 мянгад хүрч энэ үзүүлэлтээр цар тахал анх дэгдсэн Хятадын Вухань хотыг ардаа орхисон тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Энэтхэгт нийтдээ 266 598 хүн коронавирусаар халдварлаад байгаа бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар долдугаар сарын сүүл гэхэд энэ тоо хагас саяас давах төлөвтэй. Учир нь энэ сарын 8-наас худалдааны төвүүд, шашны мөргөлийн газрууд, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээсний дараа коронавирусын тархалт эрс нэмэгдэж эхэлжээ.

Гэвч гурван сар үргэлжилсэн хорио цээрийн дэглэм Энэтхэгийн эдийн засагт хүндээр нөлөөлж, олон сая хүн ажилгүй болон хотуудаас дайжиж нэлээд нь өлсч тамирдан эмгэнэлтэйгээр нас баржээ. Иймээс Энэтхэгийн Засгийн газар дахин карантин тогтоохоос аль болох зайлсхийж байгаа аж.

 

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө   

SHARE