ОХУ-д уушигны хиймэл агааржуулалтын аппаратуудаас үүдэн түймэр гарч найман өвчтөн амь үрэгджээ

ОХУ-ын Москвагийн Спасокукоцкийн нэрэмжит болон Санкт-Петербургийн Гэгээн Георгийн эмнэлгүүдэд коронавирусаар халдварласан хүнд өвчтэй хүмүүсийг эмчлэхэд хэрэглэж байсан уушигны хиймэл агааржуулалтын “Авента-М” аппаратууд шатсаны улмаас түймэр гарч найман өвчтөн амь үрэгдсэн тухай “РИА Новости” агентлаг уламжилж байна.

ОХУ-ын “Уральский приборостроительный завод” компанид үйлдвэрлэсэн “Авента-М” бүх аппаратыг хэрэглэхийг зогсоон буцаан татжээ. “Уральский приборостроительный завод” компани тус эмнэлгийн төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг өөрийн зардлаар дахин шалгахаар болсон аж.

“Авента-М” аппаратуудад богино холбоос үүссэний улмаас шатсан гэж урьдчилсан шалгалтын дүн харуулжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

SHARE