Массачусетсийн технологийн дээд сургууль дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын жагсаалтыг тэргүүлжээ

“Quacquarelli Symonds” байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын жагсаалтыг энэ жил АНУ-ын Массачусетсын технологийн дээд сургууль тэргүүлжээ.

Жагсаалтын хоёр, гуравт мөн АНУ-ын Стэнфорд, Харвардын их сургуулиуд, харин дөрөвт Их Британийн Оксфордын их сургууль бичигджээ. Эхний аравт АНУ-ын тав, Их Британийн дөрөв, Швейцарын нэг их сургууль тус тус багтсан байна.

Тус жагсаалтад Азиас хамгийн дээгүүр буюу 11-д Сингапурын Нанянгийн их сургууль бичигджээ. ОХУ-аас Москвагийн улсын их сургууль анх удаа шилдэг 75-д багтсан аж.

Б.Төгсөө

SHARE