Өмнөговь шилдэг аймгаар 3 дахь удаагаа шалгарлаа

Өмнөговь аймаг Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ 21 аймгаа хошуучлан нэгдүгээр байрт орсон амжилтаар шилдэг аймгаар шалгарчээ. Тус аймаг нь ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг хамгийн их хувиар бууруулж, сүүлийн гурван жил дараалан бусад аймгуудаа манлайлжээ.

SHARE