ОХУ-д коронавирусаар өвчлөгсдийн тоо 42.9 мянгад хүрэв

ОХУ-д өчигдрийн дотор нэмж 6060 хүн коронавирусаар халдварлаж нийт өвчлөгсдийн тоо 42.9 мянгад хүрсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.

Тус улсад өчигдөр коронавирустай 48 хүн амь насаа алдаж, нас барагсдын тоо 361-т хүрчээ.

Үүнээс Москвад нэг хоногийн дотор 3570 хүн шинээр коронавирусын халдвар авч, тус хотод өвчлөгсдийн тоо 24.3 мянга болжээ. Москвагаас гадна тус улсын 77 бүс нутагт шинээр өвчлөгсөд бүртгэгдсэн байна.

Б.Төгсөө

SHARE