БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авчирлаа

.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ болон сувилалд 21 хоног тусгаарлах бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм. . Дээрх иргэдийн хувьд Өмнөд Солонгос улсад коронавирусийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд ажиглалтад авах шаардлагатай иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлах ажээ.

Иргэдийг 21 хоног тусгаарлах бөгөөд байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 000 төгрөг буюу нийт 630 000 төгрөг байхаар төлбөрийг урьдчилан авсан.

 

SHARE