Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас 102.7 сая төгрөг цугларчээ

Дархан-Уул аймгийн ИТХ-аас Коронавирус /Covid-19/ халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг дээшлүүлэх, учирч болзошгүй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг багасгах хүрээнд Уриалга гарган ажиллаж аймгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хөрөнгө санхүү, эд материалын дэмжлэг үзүүлсээр байна.

Одоогийн байдлаар/2020.03.22/ Дархан-Уул аймгийн Онцгой комисст 15 14 300 төгрөгийн үнэ бүхий бараа материал мөн 102 716 992 төгрөгийн хандив цуглараад байна.

Аймгийн онцгой комиссын даргын баталсан шийдвэрээр 15 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал, 51.2 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийн зарцуулалт хийжээ.

SHARE