Цэцэрлэг, сургуулийн хориог сунгах эсэхийг баасан гарагт шийднэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан (2020-03-18)-ны үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хийсэн мэдээлэлдээ сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яаманд хандсан тухайгаа мэдэгдлээ.

Covid-19 өвчний тархалтын нөхцөл байдал, Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх саналаа Баасан гариг (2020.03.20)-т Улсын онцгой комиссын хуралдаанд оруулна гэлээ.

SHARE