Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт 1000 маск хандивлалаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт өнөөдөр “Бодит үнэлэмж” мэргэжил сургалтын төвийн захирал Ц.Эрдэнэтуяа 1000 ширхэг маск гардуулан өглөө.  COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ орон даяар өрнөж, иргэн бүр хариуцлагатайгаар ухамсарлан үүргээ биелүүлж байгаагийн нэгэн тод жишээ бол энэ.  Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь уул уурхай болон барилга, зам тээврийн ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эмнэлгийн тусламж хүргэдэг ажээ.

Тиймээс эрсдэл өндөртэй нөхцөл байдлыг харгалзан үзэж “Бодит үнэлэмж” сургалтын төв нь ийнхүү 1000 ширхэг маск хандивлалаа. Уг арга хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Сургалт судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга М.Батмагнай, Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн Эмчилгээ чанарын менежер Ц.Сансарцэцэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн мэргэжилтэн Т. Баяржаргал нар оролцжээ.

SHARE