Б.Жаргалсайхан: Энэ хэд хангалттай шүү…

 

-Эмэгтэй хүний мөн чанар юм болов уу даа. Зах зээлийн эхэн үед Эрээн дээрээс харж байхад оймс, үдээс, бохь, үсний хавчаар зэргийг хуу хамчихдаг байв. Эрчүүд ичдэг ч юм уу, арай томхон ачаа, чирээд бууна. Гэхдээ эмэгтэйчүүдийн бараа хамаагүй ашигтай байх жишээтэй.

Түүнтэй адилхан УИХ-ын эмэгтэй гишүүд жижиг сажиг сан, зээл, тусламжийг нямбай гэгч нь түүчихдэг байх юм. Амжиргаатай гэж жигтэйхэн ах дүү, хүргэн энэ тэрээ албан тушаалд томилохдоо гарамгай. Автобусны кондуктор эгчийгээ арав дабльдаад газар, хэлтсийн дарга болгочихсон байх жишээтэй. Богд ууланд гэхэд хамаатан садан бүртээ газар аваад өгчихнө. Эрчүүд хэнэггүй талдаа. Аминд тулахгүй бол хөдлөдөггүй, том хусна гэж ярина. Харин эмэгтэйчүүд гэр цэвэрлэж байгаа юм шиг жижиг сажиг мөнгийг доогуураа хамчихна.


УИХ-ын чуулганаар эмэгтэй гишүүдийн квотыг нэмнэ ч гэх шиг. Олон олон Оюунхорол, зөндөө зөндөө Ундармаа, дахин дахин Билэгтүүд, Амарзаяанууд бий болно. Энэ хэдэн эмэгтэйчүүд МАН-ын шилээврүүд, цойлон гарч ирсэн “одууд”. Тийм учраас эмэгтэйчүүдийн квотыг дэмжихгүй байгаа.

Дахиад Оюунхорол, Ундармаа, Амарзаяа нарыг гарахгүй гэх баталгаа алга. МАН-аас тийм нэрлэчихмээр эмэгтэй хүн бараг алга даа. АН ч алга. Сайхансамбуу, Батсамбуу хоёр нэг тойрогт өрсөлдөж нэг хүүхэн азаар шовойсон байх шүү. Яг үнэндээ УИХ-д хэрэгтэй гэсэн эмэгтэйчүүд гарч байгаагүй. Түгжилчин, Тагнуулчин, Архи тамхи, секс чандмань эрдэнэ гэсэн сонин сонин авгай нар мөнгөжөөд гарсан түүхтэй шүү. Эхээс гараагүй юу гэж битгий яриад бай. Энд огт өөр асуудал ярьж байна.

 

Эх сурвалж: Б.Жаргалсайхан page
SHARE