Варан шархалсан хөлнийхөө зургийг дэлгэв

Эль-Класико 17 жилийн дараагаар гоолгүй өндөрлөлөө. 2002 онд хоёр баг гоолгүй тоглосноос хойш ийм үр дүн үзээгүй юм. Гэхдээ гоолгүй ч гэсэн энэ удаагийн тоглолт шар хуудас олонтой мөн шархалсан хөлний зурагтайгаар өндөрлөлөө.

Мадридын багийн франц хамгаалагч Рафаэль Варан дээр Клеман Лангле алдаа гаргасан эсэх талаар маргаан дэгдсэн тул хөлбөмбөг хөлнийхөө зургийг олон нийтийн сүлжээнд оруулж, нотолгоо болгохоор шийджээ.

“Үнэндээ тэнд хоёр ч удаа пенальти заахаар алдаа гарсан. Үүнийг бүгд харсан. Гэлээ ч одоо юуг ч өөрчилж чадахгүй” хэмээн Серхио Рамос өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE