Месси: Хэзээ ч хамаагүй “үзэлцье”

Уругвай-Аргентины нөхөрсөг тоглолт 2:2-оор нөхөрсөг тоглолтын дүнгээр өндөрлөсөн ч талбай дээрх уур амьсгал нөхөрсөг байсангүй.

Хоёрдугаар үеийн төгсгөлд Лионель Месси өрсөлдөгч багийнхаа довтлогч Эдинсон Каванитай ам мурийж, бүр эрчүүдийн ёсоор асуудлаа шийдэх тухай үг шидэлцээд амжлаа. Месси дэгээдүүлсэндээ бухимдаж Каванид үг хаяхад нөгөөх нь ч номхон морь шиг байлгүй хариу барьсан юм. Ингээд асуудлаа эр хүний ёсоор шийдчихьеэ гэсэн санал тавихад Месси “Тэгье, хэзээ ч хамаагүй” гэж хэлжээ.

Тэднийг аль алинтай нь хамт тоглодог Луис Суарес салгаж, зодоон цохион болохоос сэргийлсэн байна.

Аргентин – Уругвай 2:2

Гоол: Кавани 34, Агуэро 63, Суарес 68, Месси 90-пен

Аргентин: Андрада, Пеццелья, Отаменди, Тальяфико, Саравиа, Паредес (Гонсалес, 79), де Пауль (Родригес, 88), Акунья (Домингес, 68), Месси, Агуэро, Дибала (Мартинес, 76).

Уругвай:  Кампанья, Коатес (Гонсалес, 17), Винья, Годин, Касерес, Вальверде (Бентанкур, 75), Весино, Лосано (Родригес, 88), Торрейра, Суарес, Кавани (Лаксальт, 56).

Шар хуудас: Кавани (39), Паредес (40), Весино (43), Годин (53), Гонсалес (90).

Р.Гэгээ

SHARE