Ронда Роузи спортоо орхиж буйгаа зарлалаа

Хэдхэн жилийн өмнө UFC-гийн октагонд дараалан ялалт байгуулж, дэлхий дахиныг шуугиулж явсан эдүгээ 32 настай тулаанч бүсгүй Ронда Роузи спортоо орхиж буйгаа зарлалаа. Тэрбээр UFC-гийн октагоноос шилжиж WrestlingMania-гийн рингэнд гарах болоод байсан билээ.

2008 оны Бээжингийн олимпийн наадамд жүдо бөхийн 70 кг-ын жинд хүрэл медаль, мөн ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж явсан тэрбээр цаашид хүүхэд төрүүлж, жирийн эмэгтэйн амьдралаар амьдарна гэж мэдэгджээ.

“Ирээдүйн амьдралынхаа талаар би шийдвэр гаргасан. Энэ дэлхийн эмэгтэйчүүд бүрийн жирийн сайхан амьдралаар амьдрахын тулд өөрт шаардагдах бүхнийг хийх болно. Хүүхэд гаргая. Хэдийгээр хачин гэмээр санагдаж буй ч спортын ертөнцөд хийх ёстой зүйлээ нэгэнт хийчихсэн юм шиг санагдаж байна” хэмээн Ронда өгүүлжээ.

Түүний нөхөр нь UFC-гийн хүнд жингийн тулаанч Трэвис Браун юм.

Р.Гэгээ

SHARE