Боксчин бүсгүй чихэвчээр хөгжим сонсож яваад галт тэргэнд дайруулж нас баржээ

Украины тамирчин бүсгүй Амина Булах галт тэргэнд дайруулж амиа алджээ. Улсынхаа боксын аваргаар тодорч, тун ирээдүйтэй гэгдэж явсан тамирчин бүсгүйн эмгэнэлт төгсгөлийн талаар Украины Боксын Холбооноос албан ёсоор мэдэгдсэн байна.

Цагдаа газрын мэдээллээс үзвэл 18 настай Амина Булах эмийн сан орчихоод гэр рүүгээ буцаж яван бололтой. Тэрбээр зам зуураа чихэвчээр хөгжим сонсож байсан тул Киевээс Фастовыг зорьж яваа галт тэргийг анзааралгүй дайруулжээ. Энэ сарын 14-нд энэхүү золгүй явдал болсон байна.

Амина Булах нь Украины боксын аварга төдийгүй өнгөрсөн есдүгээр сард Болгарын нийслэл Софид болсон Европын залуучуудын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн ажээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE