27:0-ээр хожсон багийн дасгалжуулагчийг “Өрсөлдөгчөө хүндлээгүй” гэх үндэслэлээр халжээ

Италийн өсвөрийн “Инвиктасауаро” багийнхан “Марина Кальчо”-г 27:0-ээр хожсон тухай мэдээлэл хэдэн хоногийн өмнөөс хэвлэлүүдээр түгж, дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татсан. Гэтэл энэ тоглолтоос хэдэн хоногийн дараагаар хожсон багийн дасгалжуулагчийг ажлаас нь халсан байна. “Өрсөлдөгчөө хүндлээгүй” гэх үндэслэлээр халахад хүрсэн гэнэ.

“Манай хөвгүүд өрсөлдөгчөө 27:0-ээр хожсонд бид цочирдож, мөн харамсаж, өрөвдөх сэтгэл төрснийг нуухгүй. Өсвөр, залуучуудын хөлбөмбөгийн үнэт зүйлийг уландаа гишгэсэн явдал боллоо. Өрсөлдөгчөө хүндлэх нь их чухал ойлголт. Гэтэл өнөөдөр огт хүндэлсэнгүй. Ингээд клубын удирдлагын зүгээс “Марина Кальчо” багийнхнаас уучлалт гуйхын зэрэгцээ дасгалжуулагч Массимилиано Риччиниг халах шийдвэр гаргаснаа мэдэгдэж байна” хэмээн клубын удирдлага дурьджээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE