Өөрийг нь ялна гэж байраа бооцоонд тавьсан хүнд Диас мөнгийг нь буцаан өглөө

UFC-гийн тулаанч Нэйт Диас нэгэн фанатад бооцоонд тавиад алдсан мөнгийг нь буцаан өгчээ. Нэйт Диас – Хорхе Масвидалийн тулаанд нэгэн фанат 34 настай америк тулаанчийг ялна гэж орон байраа зарж, бооцоо тавьсан гэнэ. Гэвч Нэйт Диас техникийн нокаутаар ялагдаж, фанатыг бүрэн “шатаажээ”.

Орон байргүй болсон фанат нийтийн байр түрээслэх юмуу автомашиндаа хонох болсон байна. Тэрбээр энэ явдлынхаа талаар инстраграмдаа дурьдсныг Нэйт Диас уншаад бооцоонд тавьсан мөнгийг нь буцаан өгснөөс гадна илүү ч мөнгө нэмж өгсөн гэнэ.

Масвидальд ялагдсныхаа дараагаар Нэйт Диас тулаанчийн замналаа өндөрлүүлж буйгаа зарласан.

Р.Гэгээ

SHARE