В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн хамрагдлаа

Дэлхийн Хепатитийн өдөр – 2019, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” Өдөрлөгийн арга хэмжээ 2019 оны 7-р сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулагдаж байна. Сүхбаатарын талбай дах нийслэлийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн нээж үг хэлэв.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээр ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дах суурин Төлөөлөгчийн газар, НЭМҮТ, Улсын 1,2,3-р төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, НЭМГ, Дүүргүүдийн ЭМГ, Оном сан, Мөнгөн гүүр эмнэлэг зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийн баг ажиллалаа.

Тус өдөрлөгийн  хүрээнд Нийслэлийн хэмжээнд В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ хийлгэх 50 хувь хөнгөлөх эрхийн бичиг 530 хүнд үзлэг, шинжилгээ болон оношилгоо нийт 8325 хүнд хийгдсэн байна. Мөн иргэдэд 5940 ширхэг тараах материал тараагдаж мэдээ мэдээллээр ханган ажиллалаа.

SHARE