Худалдан авах ажиллагааны хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар уулзалт зохион байгууллаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Сангийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2019 оны долдугаар сарын 25-ны өдөр хуулийн нэмэлт, өөрчлөлт, хэрэгжилтийн талаар уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул хуульд шинээр орсон өөрчлөлтүүд болон түүнийг дагалдан гарах журам, зааврын талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж харилцан санал солилцлоо. НЗДТГ-ийн Санхүү, Төрийн сангийн хэлтэс, Хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтэс, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Авто замын хөгжлийн газар, Хөрөнгө оруулалтын газрын дарга болон мэргэжилтэн нийт 30 гаруй албан хаагчид оролцлоо.

SHARE