АТГ-аас чөлөөлөгдсөн шүүгчдээс мэдүүлэг авч эхэлжээ

Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлэхээр болсон. Тэдгээр шүүгчдийн олонх нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Мөн АТГ-аас он гараад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нарыг зарласан. Тэдгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нараас Ерөнхийлөгчийн зарлигт багтжээ.

Тэгвэл АТГ-аас өнөөдөр эрхийг нь түдгэлзүүлсэн зарим шүүгчдийг байран дээрээ авч ирэн мэдүүлэг авч эхэлжээ. Хэвлэлүүд дөрвөн шүүгч мэдүүлэг өгч эхэлсэн гэж мэдээлж байна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, мөн тус шүүхийн шүүгч Д.Цолмон нарын нэрс тодроод байна. АТГ-аас энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Улсын дээд шүүхийн зүгээс ч мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

 

SHARE