Порье: Хабибыг ялаад би UFC-гийн түүхэн шилдэг тулаанч болно

Ирэх есдүгээр сарын 7-нд ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовын өрсөлдөгч нь АНУ-ын Дастин Порье байх болно. Өнгөрсөн жилийн аравдугаар сард Конор Макгрегорыг ялснаас хойшхи Хабиб Нурмагомедовын дараачийн тулаан нь энэ юм.

30 настай Дастин Порье өмнө нь 30 тулаан хийснээс 25-д нь ялалт байгуулж, таван удаа ялагдсан. Тэрбээр Хабибтай хийх тулааны тухайд ийн өгүүлжээ.

“Хабибыг ялбал би UFC-гийн хөнгөн жингийн түүхэн дэх хамгийн шилдэг тулаанч болно гэж бодож байна. Сүүлийн 4-5 тулааныг дэлхийн аварга байсан юмуу эсвэл дэлхийн аварга тулаанчидтай хийснийг тооцвол намайг шилдэг гэхээс өөр аргагүй.

Хэрвээ 27 тулаанд нэг ч ялагдаагүй Хабибыг ялчихвал намайг хөнгөн жингийн түүхэн шилдэг тулаанч гэхээс өөр юу гэж хэлэх юм бэ? Түүхэнд ингэж мөнхрөхийг би хүсч байна” хэмээн Порье өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE