Неймарт хүчиндүүлсэн гэх бүсгүй цагдаад мэдүүлэг өгөхдөө ухаан алджээ

Бразилын шигшээ болон Францын “Парис Сен-Жермейн”-ий довтлогч Неймарыг загвар өмсөгч Нажила Триндади хүчингийн хэрэгт буруутгаж Цагдаагийн газар гомдол гаргаснаас гадна телевизээр ярилцлага өгсөн.

Тэгвэл түүнийг Сан-Паулугийн Цагдаагийн газарт дуудаж мэдүүлэг авах үеэр ухаан алдан унасан тул яаралтай эмнэлэгт хүргэжээ.

“Би түүнээс эхлээд бэлгэвч байгаа эсэхийг лавласан юм. Гэтэл тэр “Үгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Юу ч хийхгүй шүү, тэгвэл” гэж хариулсан. Гэвч тэр миний үгийг огт тоогоогүй, зогсоогүй. “Боль, зогс, үгүй. Одоо болно” гэж би түүнд маш олон удаа хэлсэн. Гэвч тэр таг тоогоогүй…

Би шударга үнэнийг л хүсч байна. Тэр миний сэтгэл санаа болоод бие махбодийг гэмтээсэн. Үүнийхээ төлөө шангаа хүртэх ёстой.

Тийм ээ, би түүнтэй инстаграмаар танилцан харилцсан юм. Намайг Парист хүрээд ирэх боломжтой юу? гэж асуусан. Би хариуд нь “Одоо ч яваад очих завтай л байна. Гэхдээ мөнгөний боломж алга” гэсэн. Тэгтэл онгоцны тийз болоод зочид буудлын төлбөрийг бүрэн даана гэсэн юм” хэмээн телевизэд өгсөн ярилцлага Нажила Триндади өгүүлсэн юм. Харин үүний дараагаар Цагдаагийн газарт Неймарыг дуудаж байцаасан байна. Байцаалт өгөхдөө Неймар Цагдаагийн газарт тэргэнцэртэй очжээ.

Цагдаад байцаалт өгчихөөд гарч ирснийхээ дараагаар Неймар өөрт нь итгэж, дэмжиж буй хүмүүст талархаж буйгаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.

Хөлбөмбөгчийн хэрэг явдал хааш эргэхийг түүний ивээн тэтгэгчид анхааралтай ажиглаж байна. “Неймарын нэр холбогдсон хэргийн талаар бид санаа зовниж, маш анхааралтай ажиглаж байгаа” хэмээн Nike-аас мэдэгдэл хийсэн.

Баруун шагайны гэмтлийн улмаас тэрбээр ойрын нэг сарын хугацаанд тоглох боломжгүй болсон тул Америкийн цомын тэмцээнийг өнжих юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE