Шереметьево дахь онгоцны ослоор 41 хүн амь үрэгдэв

ОХУ-ын нийслэл Москвагийн Шереметьевогийн нисэх онгоцны буудалд өчигдөр шөнө SSJ100 онгоц ослын буулт хийж, шатсан тухай өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл онгоцны ослын улмаас 41 хүн амь үрэгдсэн талаар албан ёсоор мэдээллээ. 37 хүн эсэн мэнд үлдснээс 33 зорчигч, онгоцны нисэх багийн 4 ажилтан байгаа ажээ.

Москвагаас Мурманскийг чиглэн хөөрсөн онгоц хөөрснийхөө дараахан хөдөлгүүр дэх гэмтлийн улмаас ослын буулт хийх зөвшөөрөл авч, Шереметьевогийн нисэх зурваст буусан юм. Гэвч онгоц шатаж эхэлсэн.

Онгоц шатсан шалтгааныг одоогоор бүрэн тогтоогоогүй байна. Зарим хэвлэлүүд хэтэрхий ширүүн буусан тул гал гарсан гэж мэдээлж буй бол аянганд ниргүүлсний улмаас гал гарсан гэж зарим хэвлэл тэмдэглэжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE