Уул уурхайн 400 гэрээг үзэх боломжтой болжээ

Уул уурхайн салбар дахь гэрээнүүд нээлттэй байх хуулийн заалттай ч компанийн хувийн нууц гэх мэт олон шалтгаанаас нээлттэй болгохыг татгалздаг. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага хамтран уул уурхайн 14 төрлийн 400 гэрээг нэг сүлжээнд нэгтгэж нээлттэй болгожээ.

Уул уурхайн гэрээ бол орон нутагт оруулах хөрөнгө оруулалт, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг хэрхэн хийх зэрэг олон ач холбогдолтой заалттай байдаг. Хуулийн дагуу эдгээр заалтууд гэрээнд бүрэн орсон эсэхийг хянах боломжийг гэрээг нээлттэй болгосноор, тэр дундаа нэг дор нэгтгэснээр авах боломжтой болж байна.

Танай аймаг, суманд уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа компанийн гэрээ байгаа эсэх, гэрээнд ямар заалтууд орсон, гэрээний хэрэгжилтийг шаардахын тулд www.iltodgeree.mn  цахим хуудсаар зочилж сонирхоорой.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE