Дөрвөн настай хүүгийн гарыг тас хазсан нохдыг “унтуулах”-ыг 100 мянган хүн эсэргүүцжээ

АНУ-ын Юта мужид дөрвөн настай хүүгийн гарыг бугуйгаар нь тас хазсан хаски үүлдрийн хоёр нохойг “унтуулах” эсэх талаар дуулиан дэгдээд байна.

Хөрш айлынхаа хашааны завсраар  шургуулсан хүүгийн гарыг Баавгай, Мөсөн туйл нэртэй хаски үүлдрийн ноход тас хазаж, хүү их хэмжээний цус алдсан байдалтайгаар нисдэг тэргээр эмнэлэгт яаралтай хүргэгджээ.

Хүү хашааны завсраар гараа шургуулахдаа гартаа оймс барьсан нь нохойг “унтуулах”-гүй байх үндэслэл болж буй гэнэ. “Хүү гартаа оймс барьсан тул ноход түүнийг хаздаг тоглоом байна гэж бодсон байж болно. Тэрнээс миний ноход хэзээ ч хүн рүү дайрдаггүй, хаздаггүй” хэмээн нохойны эзэн бүсгүй Жессика Нутц өгүүлжээ.

Жессика Нутц амьтдыг хамгаалах байгууллагад хандснаар нохдоо “унтуулах”-гүй байх уриалга бичигтээ 100 мянган гарын үсэг цуглуулаад амжжээ.

Харин дөрвөн настай хүү их хэмжээний цус алдсан ч биеийн байдал нь тогтвортой сайжирч буй гэнэ.

Гэхдээ хүүгийг гар олдоогүй нь ноход идчихсэн байж магадгүй гэж таамаглалыг батжуулж буй юм байна. Нохдыг 10 хоногийн хугацаатайгаа торонд хийгээд байгаа бөгөөд цаашид хэрхэхийг мөдхөн шийдэх ажээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE