Эмилиано Салагийн онгоцны суудал олджээ

28 настай аргентин хөлбөмбөгч Эмилиано Салагийн сууж явсан онгоцны талаархи анхны сураг дуулджээ. The Air Investigation Branch буюу Агаарын зорчигч тээврийн аваар ослыг мөрдөн шалгах газраас онгоцны хэсэг олдсныг мэдэгдсэн байна.

Эмилиано Салаг Уэльсийн “Кардифф” 15 сая паундаар Францын “Нант”-аас худалдан авсан. Хөлбөмбөгч шинэ багтайгаа гэрээ байгуулчихаад хуучин багийнхантайгаа уулзахаар Франц руу эргэн нисээд буцахдаа онгоц нь сураггүй алга болсон юм.

Онгоц сураггүй алга болсны дараа 72 цагийн хугацаанд эрчимтэй эрэл хайгуул хийсэн ч олоогүй. Үүний дараагаар эрлийг түр зогсоосон. Эмилиано Салагийн гэр бүл эрэл хайгуулыг өөрсдийн хөрөнгө мөнгөөр үргэлжлүүлэхээ зарлахад олон тооны хөлбөмбөгч эрэлд хандив өргөж, тус дэм боллоо.  Ингээд эрлийн ажлыг үргэлжлүүлсэн юм.

Гэвч Котантен арлын эрэг дээрээс онгоцны суудал олдсон гэнэ. Энэ суудлыг Салагийн сууж явсан онгоцных гэж үзэж буй юм байна. Ойрын хугацаанд онгоцны суудал олдсон эрэг хавиар эрэл хайгуулыг үргэлжлүүлэх ажээ.

Францын Нэгдүгээр лигийн 22 дугаар тойргийн “Нант”-“Сент Этьен”-ий тоглолтын  9 дэх минутад шүүгч тоглолтыг зогсоож, стадионд цугласан үзэгчид алга ташиж энэ хүнд үед хөлбөмбөгчийг олно гэж найдаж, дэмжиж буйгаа илэрхийлэн алга ташлаа.

Эмилиао Сала “Нант”-д 9 дугаартай тоглодог байсан юм.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE