Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг шүүхийн тогтоолгүй баривчилсан уу?

Д.Бат-Очир

АТГ-аас өчигдөр /2019.1.7./-ны орой Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарын ажлын өрөө, гэрт нь нэгжлэг хийсэн. Улмаар шөнийн 00 цагийн үед дээрх хоёр хүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.

Д.Дорлигжав Ерөнхий прокурор байхдаа дарамталж байгаад 4 сая доллар авсан гэж “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан дээрх нэгжлэг баривчилгааг хийжээ.

Харин өчигдөр үдэш Т.Ганболд “Цензургүй яриа” шууд нэвтрүүлэгт оролцож, 4 сая биш 9 сая доллар өгсөн гэж ярьж байх үед нь Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарыг баривчилж байжээ.

Мөн тэднийг шүүхийн шийдвэргүй баривчилсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE