Д.Дорлигжавын 4 сая ам.долларын хэрэг юу ч болохгүйн учир…

“Алтан Дорнод Монгол” компанийн эзэн Паушок 68 хувийн татварыг эсэргүүцээд ОХУ руу оргоод гарчихсан. Түүний үлдээсэн алтны ордыг Ч.Бямбаа гэгч менежментийн гэрээгээр авсан байдаг. Бүх хөрөнгө нь битүүмжлэгдсэн Паушок өрний тулам байв. Тухайлбал Анод, Зоос, Голомт банкаас өгсүүлээд ОХУ-ын “Газпром” банкинд 30 сая ам.долларын өртэй байлаа. Сангийн яаманд татварын БОАЖЯ-нд нөхөн сэргээн сэргээлт, эрчим хүчний яаманд цахилгааны төлбөр НДЕГ-т өргүй газар байсангүй. Бүх байгууллагууд өрөө авья гэтэл ШШГЕГ-т бүх хөрөнгө битүүмжлэгдсэн асуудалтай. Нөгөө менежментийн гэрээгээр авсан нөхөр ч гэсэн уурхайгаа ажилуулах, өрөө дарах, Паушокт мөнгө өгөх боломжгүй байсан байгаа юм.
Энэ үед Д.Дорлигжавын дүү “Голомт” банкнаас зээл хүсэхэд Баясгалан “Чи АНУ-аас дэмий зүйл оруулж ирэхийн оронд Паушокын үлдээсэн “Алтан Дорнод Монгол” компанийг авчих. 143 тусгай зөвшөөрөлтэй зээл авчихвал сэвхийтэл босно” гэж сэнхэрүүлсэн байдаг. Голомт банкны эзэн сэнхрүүлээд 4 сая ам.доллар Дорлигжавын дүү Баатарт зээлжээ. Баатар Паушокт хоёр сая ам.доллар бэлэн өгөөд хоёр сая ам.доллараа “Алтан Дорнод Монгол” компанийн үйл ажиллагаа эхлүүлэх ажилд зориулжээ. Голомтын Баясгалан Дорлигжавын нөлөөг ашиглан асар их өрөө авахаар сэдсэн байж болох.
Ерөнхийдөө Паушокийн алтны ордод шунасан бизнесменүүд ОХУ-д очин уурхайгаа зарчих. Менежментийн гэрээгээр явахгүй” мэтээр ярьж байсан нь мэдээж. Энэ үед Т.Ганболд хэмээх хэн ч танихгүй залуу бэлэн 30 сая ам.доллар барьж Паушок дээр очоод “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаад авчихсан байна. Энэ наймааг сонссон Д.Дорлигжавын дүү “Миний мөнгийг яах юм бэ” гэхэд Паушок “Тордойн Ганболдоос ав. Би бүх өрөө өгчихсөн” гэж байгаа юм. Эндээс нэлээд маргаан үүсч Ганболд Баатарын 4 сая ам.долларыг “Голомт” руу дуртай дургуй шилжүүлжээ. Үүнийг Т.Ганболд Х.Тэмүүжинд ярьж бөөн сенсаци үүсгэсэн түүхтэй.

Эх сурвалж: Их багш

SHARE