Роналдо: “Рома”-гийнхан надаас сүүлдээ “Битгий биднийг хуураач” гэж гуйсан

Ирэх амралтын өдөр Италийн Сери А-д “Ювентус”-“Рома”-тай тулна. Тус тоглолтын өмнө Криштиано Роналдо 11 жилийн өмнө “Манчестер Юнайтед”-д байхдаа Аваргуудын лигийн шөвгийн наймд “Рома”-г 7:1-ээр бут ниргэсэн тоглолтыг дурсчээ. Тухайн тоглолтод Роналдо дубль хийсэн юм.

“Тоо 6:0 болсны дараагаар тэд надаас зогсохыг гуйж билээ. “Битгий ингэж хуураад байгаач” гэж хүртэл зарим нь гуйсан. Харин зарим нь “Ингээд байвал наад хөлийг чинь хугалчихна шүү!” гэж хэлж байлаа. “Рома”-гийнхнаас хэнтэй нь ч би өмсгөлөө солихыг хүсэхгүй” хэмээн Криштиано Роналдо өгүүлжээ.

Улаанбаатарын цагаар ням гаригийн 03:30-д “Ювентус”-“Рома”-гийн тоглолт эхэлнэ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE