С.Батболдыг огцруулах хүсэлтийг эргүүлэн татжээ

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг эцэслэн батлах, Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэх товтой байв. Гэвч Хотын даргын асуудлыг хэлэлцэх боломжгүй болжээ. Учир нь МАН-ын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай нь холбогдуулан, огцруулах хүсэлтээ эргүүлэн татсан байна.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Нийслэлийн засаг дарга С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоол үйлдэж, НИТХ-д хүргүүлэх аж. Үүний дараа НИТХ хотын шинэ даргын асуудлыг хэлэлцэнэ.

Эх сурвалж: news1.mn

SHARE