Сураггүй болсон гэх туслах малчин малын хашаанд унтаж байжээ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн “Оросын худаг” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин 25 настай иргэн Д өчигдөр 14:00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай дуудлага сумын Онцгой комисст 18:27 цагт иржээ. Дуудлагын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай 50 орчим км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрэн хайх ажиллагаа 5 цаг гаруй үргэлжилсний эцэст туслах малчныг айлын малын хашаанд унтаж байхад нь олжээ. эсэн мэнд олжээ. Гэвч туслах малчин өөрийг нь эсэн мэнд олсон ч морио унаад зугтсан тухай орон нутгаас мэдээлжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE