Солонгосчууд стрессээ тайлахын тулд төлбөртэй шоронд орох болжээ

Өмнөд Солонгост төлбөртэй шорон 2013 онд баригдсанаас хойш их эрэлттэй байгаа гэнэ. Өдөр тутмын ажлын ачаалал, сэтгэлзүйн дарамт, стрессээ тайлахыг хүссэн 2000 гаруй хүн сүүлийн таван жилд энэ шоронд өөрсдийн хүсэлтээр төлбөр төлж оржээ. Гэхдээ хүссэн цагтаа шоронгоос гарч болдгоороо онцлогтой юм.

“Энэ шорон надад эрх чөлөө, амар амгаланг бэлэглэдэг” гэж 90 ам.доллар төлж өөрийн хүсэлтээр шоронд орсон 28 настай эр өгүүлсэн байна.

Шоронд хатуу журам мөрдүүлдэг. Энд бусад хоригдлуудтай ярилцах хориотой. Гар утас хэрэглүүлдэггүйн зэрэгцээ цаг авч оруулдаггүй. Бүгд ижил өнгийн хувцас өмсөж, тэмдэглэлийн дэвтэр үзэг мөн ногоон цай авч камертаа ордог гэнэ. Камерт шалан дээр унтах ёстой. Дотроо 00-тэй, харин толь байхгүй.

Өглөөдөө агшаасан будаа, өдөртөө гадилын коктейль мөн шарсан төмс олгодог аж. Сайн дурын хоригдлуудын уйдааг гаргах үүднээс оюун санааны дасгал хийлгэдэг дугуйлан байдаг ажээ.

Тус шоронг прокуророор ажиллаж байсан Квон Ен Сеок санаачилсан юм байна. Долоо хоногт маш олон цагаар ажилладаг тэрбээр нэг удаа эхнэртээ “Ганцаараа шоронгийн нэг өрөөнд хэд хонож, амрах юмсан” гэж хэлснээр бодлоо хэрэгжүүлэхээр зүтгэсний үр дүн энэ юм.

Төлбөртэй шорон хэнд, юунд хэрэгтэйг сайн дурын хоригдлуудаас асуухад “Өөрөө өөртэйгээ ярилцаж, стрессээ тайлахад маш их хэрэгтэй” гэсэн хариулт голчилжээ. Өмнөд Солонгост  долоо хоногийн ажлын цаг 52 ч гэсэн зарим ажилтнууд болон оюутнууд маш олон цагаар ажиллаж стресст ордог. Үүнээсээ болоод амиа хорлох явдал гардаг ажээ. Гэхдээ сайн дурын хоригдлууд ихэвчлэн хоёр хоноод гардаг байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE