Гудамж талбайн зөрчил 62.5 хувиар нэмэгдэв

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 3584 дуудлага мэдээлэл хүлээн ирж 908 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэжээ. Харин нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 2.2 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгааг Замын цагдаагийн албанаас мэдээлэв. Түүнээс гадна нудамж, замд хийсэн шалгалтаар өнгөрсөн оны энэ үед нийт 26421 зөрчил илрүүлж байсан бол энэ оны мөн үед 42931 зөрчил илрүүлж 62.5 хувиар өсчээ.

Эх сурвалж: news1.mn

Б.ЗАЯА

SHARE